Үнэхээр уур хүрмээр тийм зүйлүүд эргэн тойронд байх юм аа. Хэн нэг нь хэлж байх хэрэгтэй биз дээ хүмүүс ээ!

Sunday, August 17, 2008

Инээсэн бүхэн нөхөр биш биз дээ...

Манай монгол залуучууд алив зүйлд өөрийн гэсэн үзэл бодлоор аливаа юмыг тунгаан бодож хандах нь харамсалтай цөөхөн болоо юу даа. Хэн нэг хүн энэ тэрний буруу тэр бол тэнэг энэ бол ухаантай гэж хэлэх төдийхөнд өөрийн үзэл бодлоо өөрчлөн энэ л муу хүн юм байна харин хөөрий тэр нь сайн хүн байж гэж бодоод л Салхи хаашаа сэвшинэ тэр зүгрүү намирах болжээ. Хаана байна аа амгалан тайван Монгол улс хаана байна аа нэг нэгийгээ хайрлах сэтгэл хаана байна. Эрх чөлөө л гэхлээр хэнийг ч хамаагүй барьж аваад зодох, аль ч хамаагүй машинийг шатаах хэнийг ч хамаагүй доромжлох нь эрх чөлөө бас ардчилал юм уу? Ардчилал гэхлээр л хууль хэрэгждэггүй юм бол энэ оронд амьд явах ямар баталгаа байна аа. Хэзээ ч хамаагүй хэн нэг нь орж ирээд дээрэмдэх юм бол бид баялагийг бүтээгээд яах юм бэ? Хулгай хийж самуун дэгдээснийг өмөөрдөг юм бол шударга ард түмэн яах юм бэ?
Бидний явж ирсэн ардчиллын үнэт зүйл алдагдаж байна гэж олон хүн хашгирах дуртай гэсэн хэрнээ өөрсдөө энэ бүх үнэт зүйлийнхээ үнэ цэнийг, утга агуулгыг гуйвуулж Өнгөрсөн бүх хугацаанд ардчилал нь хуульгүй байна гэсэн үг мэтээр ард түмэнд ойлгуулж байсны үр дүн нь илэрч байна. Миний өсөж том болсон, оюун ухаан төлөвшсөн 90-ээд оноос хооших Монгол улс хэдийгээр миний аав ээжийн хэлдэг ярьдгаас их сайхан болсон боловч энэ л лав миний хүсэж байгаа эх орон биш ээ. Өөрөөр хэлбэл энэ чигээрээ нэгийгээ хэмэлсээр явах юм бол манай улс манай ард түмэн л зовох болно. Та нар мартаа юу? Өэлүн ээжийн сануулж өгсөн Таван Мөсийг (сумыг). Арван гуравдугаар зуунд Монгол улс хүчирхэг байсан гэж цээжээ дэлдэх залуучууд олон гэхдээ тэр үед Монгол хүмүүс одоо шиг хувь хувиа хичээсэн хууль ёсоо уландаа гишгисэн байгаагүй нь мэдээж. Харин Таван мөсний сургаалийг санан санан эв эеэ хичээж байсан биш үү?

1 Сэтгэгдэл бичих:

Unknown said...

Bichleg huleej baigaa shuu! Unshihiig husej baina.