Бухимдал

Үнэхээр уур хүрмээр тийм зүйлүүд эргэн тойронд байх юм аа. Хэн нэг нь хэлж байх хэрэгтэй биз дээ хүмүүс ээ!

Friday, January 8, 2016

Хайран хайран гэхэд хамгаас хайран хүний амь

Бидний нийгэм одоо ийм болсон. Хайран залуу, хайран амь, хайран хайран хайран, хамгийн хайран ... хэлэх ч үг олдохгүй юм.
Хэн дуртай нь хүн алчхаад амиа хорлосон гэж тайлбарлаж байна. Бид нар ийм нийгмийг хүсээгүй, бид хойшдоо ийм нийгэмд амьдармааргүй байна. 

Үнэн шударга хүмүүст үхэхээс өөр зам үлдээгүй юм уу!

Цагдаа ч гэсэн хүнтэй ярилцаад зөв зүйтэй шалгаад асуудлыг шийдэх арга барилгүй, харьцсан хүн бүртэйгээ ярдаг нохой шиг хашхичиж харьцдаг, хохирсон ч бай хохироогүй ч бай сэтгэл зүрхээр шантраад гомдол мэдүүлэхээс татгалзаад гардаг. Манай өнөөгийн цагдаагийн асуудлыг шийддэг арга нь энэ. Хоёр жолооч зам дээр мөргөлдлөө гэхэд хэн  буруутай нь биш харин хэн нь их утсаар ярьж байгаагийнх нь  зөв болдог бүх зүйл арын хаалга, танил тал халтар төгрөгөөр хэмжигдэж байгаа бие зарайж, яс шархирсан аймшигтай үеийг хэн өөрчлөх вэ, яаж өөрчлөх вэ, хэзээ өөрчлөх вэ?.

Thursday, August 13, 2009

Гоожуурт

Хөөе крант ааа.

Чи бүгдийг нь ольж, матаж, хоролж чадах юм уу. Муухай Монгол зан энээ тэрээ гээд байдаг чинь чи биз дээ. Харин чи өөрөө Монголоос долоон доор зантай хүнд хонзогнож явдаг юм байна түүм үү?

Чамд Монголчуудаа л муулахаас өөр хийж чаддаг зүйл байна уу. Ажаксмаагийн блог сонирхолтой сайхан блог. Харин чи бол далай шиг их сүүнд байгаа нэг муу дусал буртаг. Өсгөж төрүүлсэн ээж, эх орон, ард түмэн, эмэгтэйчүүд бүсгүйчүүдээ гутаасан ... хэлэх ч үг алга.

Ажаксмааг дэмжинэ хаана ч хэлнэ. Харин чи ганцаардана, хаана ч.

Monday, April 20, 2009

Миний бичсэн зүйлийг уншдаг хүн байсан юм байна. Гэхдээ эн бичлэгээ уул нь нуугаад байрлуулсан нь энэ л дээ. Энэ олон сарын дараа нэг сэтгэгдэл ирэхэд би ямар их баярлав аа... Хэлэх ч үг алга... даанч тэгтлээ бухимдаагүй байгаа болохоороо энэ блогтоо ахиж юм нэмж чаддагүй ээ уул нь ингэтлээ бухимдахгүй л байх юмсан. Гэхдээ Бас л миний хүмүүст хэлчих юмсан гээд л бодоод гүйгээд байдаг зүйл бий л дээ.
Энэ юу вэ гэвэл. . .
Манай залуучууд хэн юу гэж хэлнэ түүгээр биш харин өөрийн бодлоор асуудалд хандаж байгаасай. Ялангуяа хүн хуурч толгойг нь эргүүлэн тархийг нь угаасан өрөөсгөл мэдээлэлтэй ийм гаж үзэгдэл хамгийн ихэсдэг үе нь одоо ирж байна гэж би боддог юм. ЭНЭ ҮЕ НЬ ЯАГААВ СОНГУУЛЬ

Sunday, August 17, 2008

Инээсэн бүхэн нөхөр биш биз дээ...

Манай монгол залуучууд алив зүйлд өөрийн гэсэн үзэл бодлоор аливаа юмыг тунгаан бодож хандах нь харамсалтай цөөхөн болоо юу даа. Хэн нэг хүн энэ тэрний буруу тэр бол тэнэг энэ бол ухаантай гэж хэлэх төдийхөнд өөрийн үзэл бодлоо өөрчлөн энэ л муу хүн юм байна харин хөөрий тэр нь сайн хүн байж гэж бодоод л Салхи хаашаа сэвшинэ тэр зүгрүү намирах болжээ. Хаана байна аа амгалан тайван Монгол улс хаана байна аа нэг нэгийгээ хайрлах сэтгэл хаана байна. Эрх чөлөө л гэхлээр хэнийг ч хамаагүй барьж аваад зодох, аль ч хамаагүй машинийг шатаах хэнийг ч хамаагүй доромжлох нь эрх чөлөө бас ардчилал юм уу? Ардчилал гэхлээр л хууль хэрэгждэггүй юм бол энэ оронд амьд явах ямар баталгаа байна аа. Хэзээ ч хамаагүй хэн нэг нь орж ирээд дээрэмдэх юм бол бид баялагийг бүтээгээд яах юм бэ? Хулгай хийж самуун дэгдээснийг өмөөрдөг юм бол шударга ард түмэн яах юм бэ?
Бидний явж ирсэн ардчиллын үнэт зүйл алдагдаж байна гэж олон хүн хашгирах дуртай гэсэн хэрнээ өөрсдөө энэ бүх үнэт зүйлийнхээ үнэ цэнийг, утга агуулгыг гуйвуулж Өнгөрсөн бүх хугацаанд ардчилал нь хуульгүй байна гэсэн үг мэтээр ард түмэнд ойлгуулж байсны үр дүн нь илэрч байна. Миний өсөж том болсон, оюун ухаан төлөвшсөн 90-ээд оноос хооших Монгол улс хэдийгээр миний аав ээжийн хэлдэг ярьдгаас их сайхан болсон боловч энэ л лав миний хүсэж байгаа эх орон биш ээ. Өөрөөр хэлбэл энэ чигээрээ нэгийгээ хэмэлсээр явах юм бол манай улс манай ард түмэн л зовох болно. Та нар мартаа юу? Өэлүн ээжийн сануулж өгсөн Таван Мөсийг (сумыг). Арван гуравдугаар зуунд Монгол улс хүчирхэг байсан гэж цээжээ дэлдэх залуучууд олон гэхдээ тэр үед Монгол хүмүүс одоо шиг хувь хувиа хичээсэн хууль ёсоо уландаа гишгисэн байгаагүй нь мэдээж. Харин Таван мөсний сургаалийг санан санан эв эеэ хичээж байсан биш үү?